“Barilga expo” 2017 Барилгын материал, дэвшилтэт технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн яармаг Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр өнөөдөр Мишээл Экспод нээлтээ хийлээ.

Нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа барилгын материалын дотоодын зах зээлд одоогийн байдлаар 11 төрлийн 700 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жил бүр “Barilga Expo” хэмээх нэгэн дээвэр дор цугларан, хэрэглэгч, худалдан авагчдад үйлчилдэг билээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, эрдэм шинжилгээний ажилтнуудын шинэ нээлт, санал санаачлагыг танилцуулж буй юм. Мөн энэ үеэр өөрсдөө байшингаа хэрхэн барих болон түүний төсөв тооцоо, сүүлийн үеийн бүтээгдэхүүний тухай сургалт, семинарууд болно.





Үзэсгэлэнд 80 гаруй ААН-үүдийн 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн оролцож байна.

Хэрэглэгч та гэртээ засвар хийж байгаа бол, шинэ содон бүтээгдэхүүн хайж байгаа бол, чанартай бөгөөд үнэ хямдаас нь авах гэж буй бол та “Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн яармагийг зориорой.