Д.Солонго бие даасан цомгоо гаргана

Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, орон зайг бий болгосон цөөхөн хэдэн эмэгтэй хамтлагуудын нэг бол “Гурван охин” хамтлаг юм. Тэд олон гайхалтай уран бүтээлээрээ Монголын залуучуудын сонорыг мялааж мэдрэмжийг хөглөдөг. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго нэгэн зэрэг хоёр бие даасан цомгоо гаргахаар ажиллаж эхэлжээ. Түүний хоёр цомог өөр өөрийн гэсэн өнгө аяс, чадвар чадамжийг нь илтгэх бөгөөд шинэхэн цомгуудынхан эхний уран бүтээл сошиалаар цацагдаж эхэлсэн даруйдаа үзэгч, сонсогчид талархалтай хүлээж авчээ. Ингээд та бүхэндээ Соло буюу Д.Солонгийн бие даасан анхны уран бүтээл болох “Хайж намайг ол” буюу “Find Me” дууны клипийг нь хүргэж байна.

    Дашрамд дуулгахад дуучин Д.Солонго өөрийн албан ёсны цахим хаягаа нээсэн бөгөөд сонсогч фенүүд нь “Солонго Дашдорж” хаягаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.