Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ

“Universe best songs” тэмцээнээс төрөн гарсан уран бүтээлчдийн нэг СТА, Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авч байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн төмөр замчдын баяраар тус албан тугаалд томилогдсон байна.

Багаасаа урлагт элэгтэй байсан Амина СУИС-д суралцах явцдаа УБТЗ-ын лавлан мэдээлэгчээр ажиллаж эхэлсэн. Дуучин бүсгүй төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан “Хүндэт төмөр замчин” хүн байсан ажээ. Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байсан байна.