Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.