Засгийн газар огцорсныг дэлхийн хэвлэлүүд юу гэж мэдээлэв

“Монгол Улсын Засгийн газрыг огцруулсан нь тус улс улс төрийн тогтворгүй байдлаа дэлхий нийтэд харуулсан хэрэг боллоо” хэмээн олон улсын томоохон мэдээллийн хэрэгслүүд дүгнэж байна.

ШИНХУА: ЗАСГИЙН ГАЗРЫН ЧАДВАРГҮЙ БАЙДАЛ, ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙ АВЛИГЫН АСУУДАЛ НЬ ЗГ ОГЦРОХ ҮНДЭСЛЭЛ БОЛЖЭЭ

Засгийн газрын гишүүдтэй холбоотой хэд хэдэн компанитай 328 сая долларын гэрээ байгуулж, авлига авсан, Засгийн газар нь чадваргүй байсан гэх үндэслэлээр Жаргалтулгын Эрдэнэбатын засгийн газрыг огцрууллаа.

Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт дөнгөж хамрагдан, хэрэгжилтийн үед ийнхүү огцорч байгаа нь далайд гарцгүй энэ орны хувьд улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдлаа харуулснаараа хөтөлбөрийг гацаах хэмжээний эрсдэлд хүргэж мэдэхээр байна.

Хачирхалтай нь чуулганд оролцсон 73 гишүүний 42 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэний 33 нь МАН-ын гишүүн, Ардчилсан намын 8 гишүүн болон бие даагч нэг гишүүн байсан.

Тэр дундаа Монгол улсын тогтвортой байдлын тухайд байнга санаа зовж байдаг олон улсын хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншүүд МАН-ын тэргүүлсэн Монголын Засгийн газрын тогтвортой байдалд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан юм. Гэсэн ч МАН улс төрийн байдлыг тогтвортой болгоно гэсэн хөрөнгө оруулагчдын найдвар талаар өнгөрлөө.

Эрх баригч МАН-ын гишүүд өөрийн намын тэргүүлдэг Засгийн газрын эсрэг санал өгч, огцруулсан нь Монголын улс төрийн ууган намын хувьд хэзээ ч гарж байгаагүй үзэгдэл болж байна.

Хачирхалтай нь чуулганд оролцсон 73 гишүүний 42 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэний 33 нь МАН-ын гишүүн, Ардчилсан намын 8 гишүүн болон бие даагч нэг гишүүн байсан. Өөрөөр хэлбэл сөрөг хүчнээс илүүтэйгээр эрх баригч намын гишүүд ийнхүү Засгийн газраа огцруулж байгаа нь онцлогтой болж байгааг цохон тэмдэглэсэн байсан.
РОЙТЕРС: МОНГОЛД 2004 ОНООС ХОЙШ НЭГ Ч ЕРӨНХИЙ САЙД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГАА ДУУСГАЖ БАЙСАНГҮЙ

Хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй, Орос Хятад гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог энэ улсад 2004 оноос хойш нэг ч Ерөнхий сайд 4 жилийн бүрэн эрхийн хугацаагаа бүрэн дуусгаж байсангүй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт 13 засаг энэ улсад солигдсон. УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр нийт 73 гишүүн оролцсоноос 42 нь Эрдэнэбатын Засгийн газрыг унагаах саналыг дэмжсэн.

МАН-ын хувьд 2016 онд болсон УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, 76 суудлаас 65-ыг нь эзэлсэн. Гэсэн ч энэ оны долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялагдал хүлээсний дараа мөн тус намын олонхийг бүрдүүлдэг Засгийн газар уналаа.

Энэ оны долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялагдал хүлээсний дараа мөн тус намын олонхийг бүрдүүлдэг Засгийн газар уналаа.

Мөн “Засгийн газрын тогтворгүй байдлаас Засгийн газар огцорч байгаа хэрэг биш. Харин улс төрийн дотоод байдал, намын дотоод бодлогоос үүдэлтэй” хэмээн хэлсэн Алтан Бумба санхүүгийн группийн шинжээч Дэйл Чойгийн үгийг онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улсын хувьд энэ оны эхээр эдийн засгаа сэргээхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан 5.5 тэрбум долларын санхүүжилт авахаар болж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээж, тус улсын голлох экспорт болох нүүрсний үнэ өсч байгаа энэ үед Засгийн газар нь огцорлоо.

ВАШИНГТОН ПОСТ: ОУВС-ГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮЕД ТОГТВОРГҮЙ БАЙДЛАА ХАРУУЛСАН НЬ ХӨТӨЛБӨРИЙГ ГАЦААХ ЭРСДЭЛТЭЙ

Далайд гарцгүй, гуравхан сая хүнтэй Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалтаа алдаж, Засгийн газар болон Рио тинто эзэрг гадны томоохон хөрөнгө оруулагчдын хооронд зөрчил үүсэх болсон. Тус улсын дотоодын өр 23 тэрбум долларт хүрээд байгаа энэ үед Засгийн газар огцорсон нь гадны хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэх, томоохон эрсдэлтэй байна хэмээн

Харин олон улсын хөрөнгө оруулалтын тухай хэлэлцдэг Их Британийн Investing хуудас:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга ялсны дараа парламентын суудлын олонхийг эзэлдэг МАН-ын 30 гишүүн Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл намынх нь гишүүд өөрсдөө Засгийн газраа огцруулах хүсэлт гаргаж, намынхаа эсрэг санал гаргасан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой” хэмээн тайлбарлажээ.