НИТХ-ын даргын суудалд санаархсан төлөөлөгч нар хоорондоо хэмлэлдээд эхэллээ

Гарын үсэг зурсан 16 хагаралдаж эхлэв үү?-

Ж.Эрдэнэбатын Засгийн газар урьд шөнө нурж уналаа. Тэгвэл одоо хотыг хэрхэх вэ гэсэн асуулт гарч байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг унагаасан нэр бүхий УИХ-ын гишүүд одоо хотыг давхар унагааж өөрсдийн гартаа оруулахаар зүтгэж эхэллээ. Тухайлбал, НИТХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгчдийн зарим нэг нь УИХ-ын гишүүдийн гар хөл гэдгийг бид андахгүй мэднэ. Тиймээс тэд хотыг ч тэр Засгийн газрыг унагаахын төлөө эодэв янзын хор найруулсаны хүчинд  урьд шөнийн Засгийн газар огцорсон явдал юм.

Тэгвэл одоо НИТХ-ын төлөөлөгч гишүүдийн заавар зааварчилгаар хэрхэн яаж хөдөлж байгааг тухайг сонирхоё. Анх НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар нэгэн зорилго тээсэн 16 төлөөлөгч гарын үсгээ зурж түүнийг огцруулах боллоо хэмээн саяхан мэдэгдэж байсан. Гэтэл тэдний энэхүү дүр эсгэж буй явдал нь ил болж хоорондоо хагаралдаж “би НИТХ-ын дарга болно” хэмээн нэг, нэг рүүгээ чулуу шидээд эхэллээ. Ямартай ч эхлээд хурлын даргад Зайсанг тэр чигээр эзэгнэн суусан “Оюуны”Ундраа” группын босс С.Амарсайхан хотыг тэр чигээр  нь зайдлахыг мөрөөдөж байсан ч түүний энэхүү зүүд зэрэглээ рүү “Сумангүн”-ийн Боов Б.Сүхбаатар дайран орж өөрийгөө хэсэгтээ л хэвлэлээр од болгож “Над шиг хувийн хэвшлийнхний амьдралыг сайн мэдэх хүн байхгүй” хэмээн уран сайхан донгодож С.Амарсайханд шавар хааж эхэлсэн. Гэтэл энэ хоёр эрхмийн араас чимээгүйхэн мярааж гэтэж явсан Бадамжунайгийн гар хөл гэгдэх  ЖБатбаясгалан гэнэтийн зочин болж мань хоёрыг нэлээн сандаргаж эхэлсэн тухай паян өчигдөр хэвлэлээр гарсан байлаа. Хэдийгээр одоо ил болсон нь энэ гурван эрхмийн нэр боловч өөрийнхөө өнө эртний хүслийг биелүүлэхээр мөрөөдөж буй нэг эрхэм байгааг бас мартаж болохгүй.

Ямартай ч шударга дүр царайлж ард түмэн элгэн садан минь та бүхэн минь л сайхан амьдарч байвал бид яахав хэмээн улиг болтол ярьж байсан 16 худал төлөөлөгчийн үнэн нүүр царай ил болж тодорсоор байна. Хэрвээ тэд улс эх орныхоо төлөө хурлын даргаа огцруулах шийдвэр гаргаж байсан өнөөдөр өөрсдийгөө НИТХ-ын даргын сэнтийд заларна хэмээн ил ярьж явахгүй л байсан байх. Тэгэхээр Ц.Сандуйг огцруулахаар хамгийн чанга орилж байсан 16 төлөөлөгчийн дөрөв нь тус суудалд санаархаж нэг нэгнээ нухчин дарах их аянд мордоод зогсохгүй хоорондоо хагаралдаад эхэлсэн нь хамгийн том шившиг.

Х.Маргад

http://erennews.mn