Ипотекийн 2 ӨРӨӨ БАЙРАНД амьдардаг АТГ-ын дарга өдөрт нэг авлигачныг шоронд суулгадаг /итгэмээргүй/

Румынь улсын АТГ-ын дарга Лауру Ковеш гэдэг энэхүү 44 настай эмэгтэй эх орондоо амьдаараа домог болж байна. Тэрээр 2013 онд уг албыг удирдсанаасаа хойш нийтдээ улсад 860 сая еврогийн хохирол учруулсан авлигалын 1170 хэргийг илрүүлж шийджээ. Нийтдээ 2000 гаруй төрийн өндөр дээд албан хаагчийг авлигалын хэргээр шоронд суулгасан байна. Энэ нь амралтын өдрийг тооцохгүйгээр өдөр бүр нэг авлигачинд зохих ял шийтгэлийг нь хүлээлгэсэн гэсэн тооцоо гарчээ. Лауру Ковешийн барьсан авлигачдын дунд парламентийн гишүүн, үе үеийн засгийн газрын сайд нар, агентлагийн дарга, муж хотын дарга, төрийн өмчит компаний захирлууд оржээ. 2015 онд явагдсан санал асуулгаар түүний удирдсан АТГ нь олон нийтийн хамгийн их итгэл хүлээсэн байгууллагаар шалгарч католиг сүмийг давсан байна.

Өнгөрсөн жил түүний авлигалын эсрэг тэмцлийг Франц улс үнэлж Хүндэт легионы одноор шагнажээ. Тэрээр сарын 3200 еврогийн цалинтай, ипотекийн зээлээр авсан хоёр өрөө байранд амьдардаг.