Дуучин Хүрэлээ шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авлаа

Дуучин Хүрэлээ хичээлийн шинэ жилийг угтаж “ Бага насны он жилүүд “ хэмээх шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авлаа. Тус үран бүтээл нь Монгол Улсын Гавьяат Багш Л.Галмандахын ая , Ө.Баасанжавын шүлэг бөгөөд 30-аад жилийн дараа дуучин Хүрлээ шинэчлэн дуулж клипжүүлсэн байна . Уг уран бүтээл нь түүний хоёрдох бие даасан  “Сурагч насны дурсамж “цомогт багтаж байгаа бөгөөд уг цомог нь хуучны мартагдах шахсан хүүхэд насны болон сурагч ахуй үеийн дуунуудыг шинэчилж орчин үеийн залуус ,хүүхэд багачуудад өвлүүлэн ,таниулах зорилготойгоороо онцлог болжээ.