“Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөгөөн болж байна

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2006 оноос эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын төвийн бүсийн Булган, Дархан-уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт болон орон даяар харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 120 гаруй зочид, төлөөлөгчид хамрагдаж байна.

Энэ жилийн Харилцаа холбооны зохицуулаа хорооноос уламжлал болгон зохион байгуулах болсон тус зөвлөгөөний гол зорилго нь салбарын бодлого, зохицуулалтын чиг хандлагууд, 2017-2018 онд хийгдэж буй зохицуулалтууд, технологийн хөгжил дэвшил, тэднийг нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүн болон хорооны үйл ажиллагаа, тайлан мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах юм.
Мөн Төвийн бүсийн аймгуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулан, салбарын мэргэжил нэгтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ба үйл ажиллагаа эрхэлдэг төр хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн Зөвлөгөөний онцлог нь Улаанбаатар хотоос орон даяар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон байгууллагуудын төлөөлөл болон Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Профессор, багш нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээ мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг өгөхөөр тус зөвлөгөөнд оролцож нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.