ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна”

ДБЭТ-ын тайзнаа хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урлагийн “охь дээж” болсон бүтээлүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагт эгшиглүүлэх гэж байна.

Энэ удаагийн тоглолтод Иоганн Себастьян Бах, Антонио Вивальди, Фридрих Шопен, Жузеппе Верди, Дмитрий Шостакович болон бусад хөгжмийн зохиолчдын сор болсон шилдэг бүтээлүүдийг толилуулах юм. “Сонгодог урлаг – 80 жил” тоглолтод УДБЭТеатрын гоцлол дуучин Э.Отгонбат, Б.Энхнаран, Л.Болдцэрэн нарын шинэ үеийн сонгодог дуурийн дуучид уран бүтээлээсээ өргөн барина. Мөн Морин хийлч Д.Амармэнд болон залуу найрал хөгжимчид “дөрвөн төгөлдөр хуурч”-ийн хамт уран бүтээлээсээ дээжилнэ. Б.Саруул, О.Анужин, А.Эрдэнэболд нар Л.Минкусын “Дон Кихот” балетын шилдэг тоглолтуудыг мэдрүүлэх бол “UB art” галлерейн залуус үзэсгэлэнгийнхээ дээжисээс толилуулах ажээ.