“Болор Цом” наадам өнөөдөр эхэлнэ

Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдах “БОЛОР ЦОМ-35” яруу найргийн наадам өнөөдөр Говь-Алтай аймагт эхэлнэ.
Тус наадмыг угтаж өчигдөр уншигч, зохиолчдын уулзалт болсон бол өнөөдөр 10:30 цагт Ч.Лодойдамбын хөшөөний нээлт түүний нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болох аж.
Ийнхүү их зохиолчийн ойг таширлуулан шүлэг яруу найраг уран зохиолд хайртай оюунлаг, авьяаслаг АЛТАЙЧУУД, нэр цуут билиг авьяаст зохиолч яруу найрагчдын өлгий “ИХ АЛТАЙ”-д “БОЛОР ЦОМ-2017” яруу эгшигийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
Энэхүү наадмын зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын хурал, Говь-Алтай аймгийн Засаг даргын  Тамгын газар,  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Монголын зохиолчдын эвлэл ажиллаж байна.