“Банш” Батаа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

Үзэгч түмнийхээ дунд “Банш” Батаа нэрээрээ алдаршсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин МУСТА Д.Баттөмөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Түүнийг хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдэд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин хэмээн үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү шагнал хүртээснийг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өглөө.
Тэрээр өмнө нь “Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байжээ” хэмээн БСШУСЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.