Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст угтацгаая

   Энэ сарын 30-нд алдарт “Boney M” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Крокус эвент холл “Back to the 80’90’ Disco/Crocus” хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа аж. “Boney M feat Sheila Bonnick” Европ болон ОХУ-д аялан тоглолт хийх үеийг ашиглан 12-р сарын 30-нд тоглуулахаар урьсан гэдгээ зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Мөн 80,90-ээд оны диско хөтөлбөр шинэ жилийн үдэштэй нэгдэж бут авах гэнэ. Тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст “Найзуудын ёлка” нэрийн дор анги хамт олон найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм байна.


Тэд олон нийтэд “80-90 DISCO” хөтөлбөрөө нийт 9 удаа зохион байгуулсан бөгөөд 1980-аад онд хит болж байсан Австрийн “Joy” хамтлаг, “La Bouche”, “London Beat”, “East 17” зэрэг хамтлагуудыг урьж тоглуулсан байна. “Крокус эвент холл” жилдээ 70 гаруй хурим, 40 гаруй Цолны найр, 20 гаруй байгууллагуудын ойн баяр арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг ажээ.

www.inder.mn