Засгийн газар Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд 25 сая төгрөг хандивлав

Засгийн газраас 25 сая төгрөг гаргаж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт СГЗ Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд зориулахаар болжээ. Тодруулбал, Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд  зориулан Засгийн газрын  нөөц сангаас 10 сая төгрөг,  БСШУСЯ-аас 10 сая төгрөг, ЭМЯ-аас 5 сая төгрөг гаргахаар шийдсэн байна.

Б. Лхагвасүрэн гуайн хувьд ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээний зардал 100 гаруй сая төгрөг болж байгаа юм.

Хэрэв эмчилгээний төлбөр бүрдвэл ирэх оны нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох боломжтой юм.

www.inder.mn