Виктория Бекхэм:Би өөртөө маш итгэлтэй болсон

1990 оны залуусыг байлдан дагуулсан алдарт Spice girls хамтлагийн дуучин Виктория Бекхэм өөрийн гэр бүл, хувийн амьдралын тухайд Elle сайтад хуваалцжээ. Түүний нөхөр хөл бөмбөгчин Дэвид Бекхэм өөрийн хувийн бизнестэй төдийгүй Британийн хамгийн халуухан залуучуудын нэгээр тооцогддог. Хосууд өдгөө дөрвөн хүүхдийн ээж аав бөгөөд урлагийн амьдрал гэхээс илүүтэй загварын салбарт анхаарлаа хандуулж завгүй ажиллаж байна.

Виктория Бекхэм хэлэхдээ Дэвид надаас сайн хоол хийдэг. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх тал дээр нөхөр маань их санаачлагатай.

 

“Хувцаслах, биеэ авч явах байдал, бас илүү өөрийгөө бүтээлч байгаагаар мэдэрдэг учраас жаргалтай байлгүй яах вэ. Өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хувцаслалт, биеэ авч явах талаар аюулгүй байдалтай холбоотой сул талууд олон байсан юм билээ. Би одоо өөртөө маш итгэлтэй болсон. Хэдий хөгширч байгаа ч, энэ миний хувьд ноцтой асуудал биш.Чөлөөт цагаараа гэр бүлээрээ яриад суух дуртай”хэмээн ярьжээ.