Их мастер Д.Номин-Эрдэнэ мөнгөн цомын эзэн болжээ

Унгарын Петервашара хотод Бодо Томашын дурсгалд зориулсан шатрын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болов.  Тэмцээнд нийт 84 шатарчин швейцар системээр өрсөлдөхөд манай их мастер Д.Номин-Эрдэнэ рапид төрөлд долоон өргөөс 6.5 хожлоор хоёрдугаар байрт орлоо. Мөн тэрээр 77 шатарчин өрсөлдсөн блиц төрөлд есөн өргөөс долоон хожилтойгоор дэд байрт шалгарч, энэ тэмцээний мөнгөн цомын эзэн болсон байна.

Тэрбээр хоёр жилийн өмнө 15 насандаа их мастер цол хүртэж байсан бөгөөд энэ цолыг хүртсэн Монголын дөрөв дэх (Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул) эмэгтэй шатарчин юм.