УДЭТ-ынхан Б.Лхагвасүрэн гуайд нэг өдрийнхөө цалинг хандивлав

Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүний эмчилгээнд зориулж Улсын драмын эрдмийн театрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Мөн энэ үйлсэд байгууллага хамт олныг нэгдэхийг уриаллаа.

 Өмнө нь Засгийн газрын нөөц сангаас түүний эмчилгээнд зориулж 25 сая төгрөг хандивлахаар болсон. Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая төгрөг, ЭМЯ-наас таван сая төгрөг гаргахаар болсон билээ.