Э.Дөлгөөн дэлхийн шилдэг тамирчин болов

ФИФА-гийн 3х3-ийн 2017 оны дэлхийн шилдэг 10 тамирчны нэгээр Э.Дөлгөөн шалгарлаа. Тус шалгаруулалтын эхэнд Д.Домович (Серби) орсон бол түүний араас Б.Драгович (Серби), Э.Дөлгөөн (Монгол), С.Финзгар (Словени), Ж.Жобсе (Нидерланд), Н.Журкович (Швейцарь), К.Лазманис (Латви), Д.Мастрович (Серби), В.Пийтерс (Белги), С.Стоячич (Лиман) нарыг дэлхийн шилдэг 10-д багтаажээ.
Э.Дөлгөөний хувьд 3х3-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн тоглосон, Монголын шигшээ багийн гарааны тоглогч юм. Энэ жагсаалтад Серби гаралтай дөрвөн тоглогч багтсан байна.
Б.ЗУЛАА