Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг гурван банкаар олгоно

Цалинтай ээж хөтөлбөрт бүртгүүлэн хамрагдаж буй эхчүүдийг мөнгийг “Капитал”, “Хаан банк”, “Төрийн банк”-аар дамжуулан олгохоор боллоо. Харин өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг ирэх гуравдугаар сарын 20-оос эхлэн улиралд нэг удаа олгоно. Мөн бусад төрлийн тэтгэмжийг сар бүрийн 20-оос хойш олгохоор болсон байна.
Урьдчилсан тооцоогоор 0-3 насны хүүхэдтэй 135 мянган эхэд нийт 81 тэрбум төгрөгийн тэтгэмж олгохоор улсын төсөвт суулгасан. Тухайлбал өрх толгойлсон 16500 эцэг, эхэд нийт 15.8 тэрбум, ихэр хүүхдийн мөнийг жилд 1000 ихэр мэндэлдэг гэж тооцон 1.7 тэрбум, 2018 онд 98 мянган жирэмсэн эх байна. Нийт 43.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ.