“Зөн билгийн тулаан” шоуны шинэ дугаарт Александр Шепсийн дүү өрсөлдөнө

Оросын “Зөн билгийн тулаан” шоуны шинэ дугаарт алдарт зөн билэгч Александр Шепсийн дүү Олег оролцохоор болжээ.  “Зөн билгийн тулаан”-ы цувралын ялагч Александр Шепсийн ур чадвар, зөвлөгөөнүүд нь олныг гайхшруулдаг билээ. Олег ч мөн ах шигээ ээжээсээ өвлөж авсан зөн билгийн чадвартай залуу аж. Тэрбээр Самарад төрж өссөн ч төрсөн он нь нууцлагдмал байдаг гэнэ. Олег Шепс нутагтаа дижей хийдэг байжээ. Харин одоо тэрбээр Москвад суурьшиж байгаа аж.