Сурагчдын хичээл МАРГААШ ЭХЭЛНЭ

Өнгөрсөн сард ханиад томуугийн өвчлөл их байсан учир ЕБС-ийн бүх сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэр Засгийн газраас гаргасан билээ.

Хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл хоёрдугаар сарын 1-ний Пүрэв гарагт орно.

Иргэдийн дунд сурагчдын амралтыг дахин 7 хоногоор сунгасан гэх яриа гараад байгаа. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга “Яамнаас сурагчдын амралтыг дахин сунгасан гэсэн шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв.

Харин III, IV улирлын амралт хэзээ эхлэх хуваарь одоогоор тодорхой болоогүй байна.

Аймаг, сум, тосгон багийн сургуулийн сурагчдын хичээл нэгдүгээр сарын 22-нд эхэлсэн юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN