УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарав

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “шатар”-нд тун ч элдэвтэй нэгэн. УИХ-ын эмэгтэй гишүүдээс ганцаараа шатрын тэмцээнд оролцож, ангийнхаа эрэгтэй гишүүдтэй ана мана үзнэ. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нар өчигдөр болсон “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээнд оролцохоор ирэхдээ Б.Саранчимэгтэй л тоглохоор орж ирлээ гэлцэхэв. Энэ нь түүнийг шатар хэр сайн тоглодгийг, хүчтэй өрсөлдөгч болохыг харуулаад амжив.

Өчигдөр Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн болж өндөрлөсөн юм. УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглож, энэ жилийн тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар шалгарсан юм.

Тэмцээнд оролцсон гишүүдээс Б.Саранчимэг ганцаараа эмэгтэй байсан нь эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй хүч чадалтайг харуулаад амжих мэт.

Тэрбээр дунд сургуульд байхаасаа шатар тоглож, аварга болж ирсэн. УИХ-ын гишүүн сэнтийд очсоныхоо дараахан “Ногоон бэрс-2017” шатрын тэмцээн зохион байгуулж байсан бол УИХ-ын  гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээний аварга болж байсан юм.

Мөн энэ сарын 6-7-ны хооронд зохиогдсон шатрын тэмцээнд тэрбээр мөн л амжилт үзүүлж,   “Оюунлаг түшээ”-гээр шалгарч байв.

Юутай ч чансаа өндөртэй тоглогч болохоо удаа дараагийн тэмцээнд харуулж, эрчүүдийнхээ хүчтэй өрсөлдөгч болсоор явна.