УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Сар шинийн баярыг угтан УИХ-ын гишүүн Б. Саранчимэг  Баянзүрх дүүргийн ахмадуудаа  хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.  Арга хэмжээнд дүүргийн 1500 ахмад оролцжээ. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Б.Саранчимэг гишүүн УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 2018 онд хийх ажлаа танилцуулан, санал бодлыг нь сонсов.

 

Уулзалтад оролцогсод УИХ-ын гишүүн Б. Саранчимэг зөвхөн ахмадууд гэлтгүй иргэдтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллаж мэдээлллээр хангаж байдагт талархаж буйгаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг иргэдийн хувьд хамгийн их анхаарал татаж, сонирхдог 2018 оны Улсын төсвийн тухай хуульд иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг  тусгаж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд шаардлагатай 7 тэрбум 751 сая төгрөг төсөвлүүлснээс гадна Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 1.7 тэрбум төгрөгийг батлуулжээ.