Ойрын өдрүүдэд зүүн аймгуудаар бороо орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхитай байна. 2018 оны 06 дугаар сарын 16-20-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 16-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар,18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.