В.Путин шигшээ багтаа баяр хүргэлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шигшээ багийнхаа ялалтын дараа дасгалжуулагч Станислав Черчесовт онцгойлон баяр хүргэсэн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Интерфакс” агентлагт мэдэгдлээ.

Тэрээр дасгалжуулагчид “Спортод хамгийн чухал зүйл бол үр дүн бөгөөд энэ нь манай багийг ялалтад хүргэнэ” хэмээгээд дараагийн тоглолт нь амжилт хүссэн байна.

Хэдийгээр Ерөнхийлөгч цэнгэлдэх хүрээлэнд ирж саатаагүй ч орон даяар хүн бүрийн анхаарлыг татсан энэхүү тоглолтыг эхнээс нь дуустал телевизээр үзсэн тухай хэвлэийн төлөөлөгч нь дурдсан юм.

Уг тоглолтыг “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Испанийн хаан Филип VI нар үзжээ.