Бөхчүүд хаялгатай өгөөмөр загнах боллоо

Энэ жилээс бөхчүүд ихэд ухамсар суусан нь нийтийн сүлжээнд байгаа зураг бүхий мэдээллүүдээс харж болно. Тухайлбал, энэ жилийн Төрийн баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Н.Батсуурьт “Химон констракшн” компани зургаан өрөө байр өгөхөөр болж, долдугаар сарын 31-ний өдөр эрхийн бичгийг нь гардуулан өгсөн юм. Тус компанийн удирдлагууд өөрийн бөх, улсын аварга Н.Батсуурийн гаргасан амжилтыг үнэлж ирэх онд ашиглалтад орох “Sunshine village” хотхоны зургаан өрөө байраар мялааж буйгаа ийнхүү зарласан.

нэ жилээс бөхчүүд ихэд ухамсар суусан нь нийтийн сүлжээнд байгаа зураг бүхий мэдээллүүдээс харж болно. Тухайлбал, энэ жилийн Төрийн баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Н.Батсуурьт “Химон констракшн” компани зургаан өрөө байр өгөхөөр болж, долдугаар сарын 31-ний өдөр эрхийн бичгийг нь гардуулан өгсөн юм. Тус компанийн удирдлагууд өөрийн бөх, улсын аварга Н.Батсуурийн гаргасан амжилтыг үнэлж ирэх онд ашиглалтад орох “Sunshine village” хотхоны зургаан өрөө байраар мялааж буйгаа ийнхүү зарласан.

Тэгвэл Н.Батсуурь аварга энэхүү байраа зарж орлогыг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хандивлахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний хөдөлмөрийг үнэлж зургаан өрөө байраар шагнасанд баярлалаа. Би энэ байраа зараад мөнгийг нь Эх нялхасын эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хандивлана. Монгол бөхийн буян Монголын минь үрсд наалдаг. Би харин одооноос бэлтгэлдээ эргээд орж байгаа”  жиргэсэн.

Мөнхүү Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат бөх, аймгийн арслан А.Давааням хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэсэн бол Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг” дэвжээний бөх Монгол Улсын начин Д. Цэрэнтогтох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын зургаадугаар дугаар багт амьдардаг өрх толгойлсон Ж.Энхцэцэгт өргөө цагаан гэр бэлэглэжээ. Ж. Энхцэцэг нь 0-13 насны дөрвөн хүүхэдтэйгээ амбаарт амьдарч байсан аж. Түүнчлэн шинэхэн начин өргөө цагаан гэрээс гадна нярай хүүд нь хүүхдийн хэрэглэл, сургуулийн насны хүүхдүүдийнх нь хичээлийн хэрэгсэл болон тус өрхөд нэг сарын хоол хүнснийх нь хэрэглээг бэлдэж өгсөн юм.

Тэгвэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат Улсын харцага А.Цацабшир нутгийн сурах хүсэлтэй ч төлбөрийн чадваргүй оюутны сургалтын төлбөрийг даахаар болжээ. Ийнхүү бөхчүүд маань энэ жилээс чамгүй хаялгатай болж байгааг иргэд магтан сайшааж байна. Бөхчүүдийн бай шагнал чамгүй өндөр бөгөөд ивээн тэтгэгч байгууллагуудын өндөр үнэтэй шагналд дарагддаг ч тэд төдийлөн гар сунгадаггүй байв.

Н.Баатар

www.zindaa.mn