Есдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын цалинг 8-30%-иар нэмэгдүүлэхээр болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш, эмч нарын цалинг 8%-иар, сувилагчийн цалинг 12-30%-иар нэмэгдүүлэх шийдвэр гарсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.

Мөн багш, эмч нараас доогуур цалинтай төрийн албан хаагч нарын цалинг 8% аар нэмэгдүүлэхээр болсон бол Соёл урлагийн салбарын ажилтнуудын цалинг 14-30 %-иар нэмэгдүүлэхээр болжээ. Уг шийдвэр ирэх ёсдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм байна.

Тэрээр нэмж хэлэхдээ Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цалинг 50% хүртэл нэмэх шаардлага тавьж байгаа ч Засгийн газарт одоогоор ийм боломж байхгүй байгааг онцоллоо.