ШУУРХАЙ: Удирдах зөвлөл Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад дэмжлээ

АН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.10.04/ 14:00 цагаас Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ дараагийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Ингээд Удирдах зөвлөлийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр тохиролцож, шийдвэр гаргав.

Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг одоо УИХ дахь намын бүлгээр хэлэлцэн, УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэх учиртай. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулж, баталгаажуулах юм.

ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар өрсөлдсөнөөс ийнхүү Я.Содбаатар гишүүн олонхийн санал авчээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа билээ.