Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2018 оны 10 дугаар сарын 03, 04, 05-ны өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, цасан болон шороон шуурга, шуурч салхи 15-18 м/с хүрч эрс хүйтэрнэ. Иймд

– Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах
– Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах
– Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх
– Аян замд зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна.

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 7036101, 7036105 Мандал 70367101 Сайхан 70368101 Баянгол 70369101 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.