Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид ёс зүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх удирдлага нь дахин нэр дэвшжээ

Ойрын өдрүүдэд спорт холбоодууд холбооны Их хурлаа товлож, шинэ удирдлагаа сонгож байна. Тухайлбал, саяхан Монголын цанын холбоо хуралдан, өмнөх ерөнхийлөгч Д.Хишигжаргал ажлаа хүлээлгэн өгч, Р.Хатан тус холбоог удирдахаар болсон. Тэгвэл энэ бямба гарагт буюу 2018.11.24-нд Монголын олимпийн Таеквондогийн холбоо Ээлжит бус Их хурлаа хийх гэж байна. Тус хурлаар таеквондочид холбооны шинэ дүрмээ баталж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгох юм.

Өнөөдрийн байдлаар Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорхой болсон байна.