12-р сарын 7 10 цаг 25 минут Прокуророос гурван гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ

ТГ-ынхан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж, заримыг нь прокурорт шилжүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Улмаар прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр өргөн барихаар бэлтгэж байгаа гэлээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр гурван гишүүн нь УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар бололтой.

Өмнө нь прокурорын байгууллагаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн нэрийг эгүүлэн татахаар оруулж ирсэн. Гэвч УИХ эгүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан билээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
www.inder.mn