МОНГОЛ БРЕНДИЙГ ГЭРЭЛ ЗУРГААР ТАНИУЛНА

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг , МГЗНХолбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-нд хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү төслийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчлан таниулах, гаднын хэвлэл мэдээллийн архив дахь Монголын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эергээр харуулах гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.

Тус арга хэмжээнд ОХУ (Итас Тасс, Риа Новости), БНХАУ(Xinhua), Япон (Kyodo News), БНСУ(Korean central), Герман (DW), Монголын хэвлэлийн гэрэл зурагчид оролцох бөгөөд Улаанбаатар-Дархан-Уул-Орхон-Өмнөговь аймгийн чиглэлд танилцах аялал хийж, зураг авах аж.

Эцэст нь аяллын гэрэл зургуудаараа аравдугаар сарын 14-нд Уран зургийн галлерейд тайлан үзэсгэлэн гаргах юм байна.