2018 оны барилгын салбарын “ENTREPRENEUR” Зайсан Хилл цогцолбор

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүддээ шалгарууллаа.

 Тус ёслолын ажиллагаагаар 2018 оны шилдэг барилгын салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн Соёл амралтын Зайсан Хилл цогцолборыг шалгаруулсан юм.
Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт түүхийн талаар сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон концерт танхим, дэлхийн болон үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүний худалдаа, хүүхдэд багачуудад зориулсан үйлчилгээний газрууд, 30метр шилэн гүүр, дэлхийн шилдэг шинэлэг технологийг нэвтрүүлсэн энтертаймэнт үйлчилгээг нэг дор цогцлоосон цогц байгууламж юм.