АТГ-Д ШАЛГАГДАЖ БУЙ “ГОЛОМТЫН” БАЯСГАЛАН, “ПЕТРОВИСИЙН” ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДАВААНЯМ НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ

Прокурорын зөвшөөрөлтэйгөөр АТГД.Баясгалангийн албан өрөө болон хувийн байруудад нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл байна.
Д.Баясгалан 1995 онд Голомт банкийг УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан М.Зоригт нартай хамтран байгуулсан. Одоогоос бараг 10-аад жилийн өмнөөс тэд бизнесийн маргааны улмаас Бодь группийнхээ өмчлөлийг хувааж Л.Болд “Бодь” группээ, Д.Баясгалан Голомт банкаа авсан гэдэг. “Бодь” нэрийн тухайд хэдэн жил маргалдаж булаацалдсаны эцэст намжиж, Л.Болд нь Богд банкийг байгуулсан. УИХ-ын гишүүн Лу. Болд сүүлийн үед улстөрийн үйл явцад идэвхтэй урилан оролцож УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцэлд манлайлах болсон. Харин Д.Баясгалангийн тухайд сүүлийн хэдэн жилд хаана юу хийж буй нь тодорхойгүй нуугдмал, нам жим амьдарч байсан. Харин Голомт банкнаас 2 сая ам.долларын авилгатай холбоотой гүйлгээний хэрэг сөхөгдөж гарснаар түүнийг ийнхүү АТГ шалгаж баривчилсан гэх мэдээлэл байна.

  1. “ПЕТРОВИСИЙН” ДАВААНЯМ ГЭЖ ХЭН БЭ

Мөн үүнтэй зэрэгцээд мөн энэ өдөр Авлигатай тэмцэх газраас “НИК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг цагдан хорьжээ. Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан бизнесмен юм. Түүнийг оффшор бүсэд 4.3 сая ам. долларыг байршуулсан асуудлаар нь цагдан хорьсон гэсэн эхний мэдээлэл байна. Хэвлэлийн мэдээллүүдийг сөхөж үзвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-ний өдөр оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг уриалсны дагуу Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.долларыг Монголд оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж байлаа.
НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай нэгэн. Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизесмэн. Анх 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ын захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн хэмээн улс төрчид ярьдаг.
Тэрбээр “Петровисийн” захирал Д.Энхчимэг хатагтайн аав ажээ. Мөн үүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баярын охиноос АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэсэн мэдээлэл өмнө гарч байсан. Ерөнхий сайд асан С.Баяртай нэлээд дотно.