ЛҮН СУМЫН МАЛЧИН Ч.ТҮМЭНБАДРАХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Эрт үеэс малаа маллаж, малынхаа ашиг шимийг хүртсээр ирсэн малч удмыг өнөө үед нэр төртэй залгамжлан авч яваа олон олон малчид, саальчдаараа Монгол улс энэ өдрүүдэд бахархаж, мал аж ахуйн салбарынхаа хөгжлийг түүчээлэн байгаа эрхэм малчид, саальчдаа алдаршуулсаар байна. Тэдний нэг нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн малчин Ч.Түмэнбадрах юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нар хотонд нь очиж гардуулан өгсөн юм. Тэрээр 30-аад жил мал малласан бөгөөд олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ ийнхүү төр засгаараа үнэлүүллээ.

www.INDER.mn