Хэнтийн нөхөн сонгуулийн санал хураалтыг 6-р сарын 30-нд явуулахаар шийдлээ

Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж  нөхөн сонгуулийг 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулах саналыг олонх нь дэмжлээ.

“Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцсийн байдлаар баталлаа. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуулийг 2019 оны 6-р сарын 30-ны ням гарагт явуулахаар УИХ-аас шийдлээ.