Бүсгүй ертөнцөөр аялаарай


Арав гаруй жилийн өмнө ая дан, донж маяг нь таарсан “Санаандгүй учирсан дурлал” дуугаараа нийтийн дууны ертөнцөд анх хөл тавьж байсан Э.Чулуунчимэг өдгөө дуунд дуртай түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болсон. Энэ хугацаанд тэрээр ганцаарчилсан дөрөв, хамтарсан гурав, нийтдээ долоон цомог гаргасны зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд 4 удаа, Монгол эх орноо тойрон 3 удаа аялан тоглосон билээ. МУСТА, дуучин Э.Чулуунчимэг “Бүсгүй ертөнц” уран бүтээлийн тоглолтоо 2019 оны 02-р сарын 22-ны 19 цагаас UB palace-ын концертын их танхимд тоглох гэж байна. Хоёр жилийн өмнө тоглосон “Зүгээр л инээмсэглэ” тоглолтоосоо хойш хийсэн уран бүтээлүүд болон үзэгчдийнхээ сонсох дуртай 20 гаруй дуугаа “Бүсгүй ертөнц” тоглолтондоо эгшиглүүлэх юм. Олон олон бүсгүйчүүдийн дотоод сэтгэлийн дуу хоолойг уянгалаг сайхан дуунуудаараа илэрхийлж буй дуучин бүсгүйн эрхэмсэг үдэшт та бүхнийгээ хүндэтгэн урьж байна. Түүний анхны уран бүтээл “Санаандгүй учирсан дурлал” дуу 10 нас хүрч байгаа, бяцхан охин Аялгуу “Хамгийн гоё хайр”-аар үзэгчиддээ бэлэг барина, тасалбар бүрийг шинэхэн цомог дагалдаж байгаа гээд сюрприз дүүрэн тоглолт байх болно.