НИЙСЛЭЛ 55 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛОХ ГАРААГАА ӨНӨӨДӨР ТАВИНА

Улаанбаатарчууд 2022 онд шинэ цэвэрлэх байгууламжаа хүлээж авах суурь өнөөдрөөс тавигдах гэж байна. Тодруулбал, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх” байгууламжийг барих төслийн шав тавих ёслол өнөөдөр 11.40 цагт болох юм байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Шин Хайми болон Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд оролцох юм.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ төв цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум” юм. Дээрх төсөлд нийтдээ 275 сая ам.доллар зарцуулахаас 95 хувийг БНХАУ-ын тал гаргахаар гэрээ байгуулсан юм..

Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барих тус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 250 мянган шоо метр бохирыг цэвэршүүлэх боломжтой болох юм. Төсөл ийн эхэлснээр Улаанбаатар хотод 55 жилйин дараа цэвэрлэх байгууламжтай болох гараагаа эхлүүлж буй нь энэ юм.

www.inder.mn