Монгол Улс Чехтэй эрчим хүчний салбарт хамтарна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Бүгд найрамдах Чех улсад айлчлах үеэрээ Чехийн Худалдаа үйлдвэрийн сайд Марта Новаковатай уулзаж хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, усан цахилгаан станц босгох тал дээр тохиролцсон байна. Түүнчлэн худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, компаниудын хоорондын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцжээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн уулзалтын дараа Элба гол дээрх Лес Краловстви усан цахилгаан станц, “ZPA” ухаалаг эрчим хүчний компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.