ГУРАВДУГААР САРЫН 11-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

09:00 цагт

МУИС-ийн Номын санд БСШУСЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал болно. Утас: 99832535, 99065688

10:00 цагт

Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас 99010499.

11:00 цагт

“Үндэсний мэдээллийн төв”-д ахмад дайчин С.Хорлоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:30 цагт 

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын баг эх орондоо ирнэ.

15.30 цагт

Хавдар судлалын үндэсний төвд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, ХСҮТ-ийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99063902