Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван хүн нас баржээ

Хөвсгөл нуурын мөс цөмөрч автомашинаар цаа буга тээвэрлэж явсан гурван хүн нас баржээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал тосгоны “Ар хилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т, Ө-50046’47,4’’ У-100014’34,3’’/ Хөвсгөл нууранд автомашин цөмөрсөн гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, ЗДТГ-ын 6 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Улмаар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр 3 ширхэг цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашинтай Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн З /46 настай, эрэгтэй/, Г /38 настай, эрэгтэй/, Ч /38 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 03.10-ны өдрийн 10:27 цагаас 10:42 цагийн хооронд, автомашиныг 14:58 цагт тус тус  гаргасан байна.