ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН ЗАЛУУ ОЛДООГҮЙ БАЙНА

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн 28 настай О.Өлзийдэмбэрэл нь 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ноос хойш сураггүй алга болоод байна. Тэрбээр алга болсон өдрийнхөө шөнө нь шатахуун түгээх станцын сахиал Ц-гийн гэрээс гарч яваад гэртээ хариагүй байна. Түүнийг алга болсон дуудлага маргааш өдрийн 11.20 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Эрлийн баг есөн өдрийн турш “Эг” голын усанд эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир ар гэрийнхэн нь хүсэлтээр эрлийг зогсоосон юм. Харин энэ сарын 12-ноос ар гэрийнхэн нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

www.inder.mn