Монгол эмэгтэйг буудаж хороосон Турк эр амиа хорложээ

Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тус улсад амиа алдсан монгол эмэгтэй 18 настай байсан бөгөөд хамтран амьдрагч Турк иргэн нь түүнийг толгойн тус газарт нь буудаж, амь насанд нь хүрчээ. Харин талийгаачийг хөнөөсөн эрэгтэй түүний амийг хороосныхоо дараа өөрийгөө буудан, амиа егүүтгэсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлж эхэлжээ.

Хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой зүйл. Энэ утгаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгсөн юм.