ӨНӨӨДӨР: БЗД-ийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийнэ

09:00 цагт

  • Барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний VII” зөвлөгөөн Corporate convention centre-д болно. Утас: 88010867, 80189929

09:30 цагт

  • Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Баянгол дүүрэгт Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

11:00 цагт

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Эрх зүйт нийгмийн төлөө “Эрх чөлөө” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийж, эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлнэ. Утас: 99010291
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд “Зэс эрдэнийн хувь” компаниас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • Монгол Улсын анхны их сургуулийн дэргэдэх эмнэлэг болох АШУҮИС-ийн эмнэлгийн байрыг хүлээж авах ёслолын ажиллагаа Ботаник- АШУҮИС-ийн цогцолбор хотхонд болно. Утас: 80016984

“Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд:

  • 11:00 цагт Баянзүрх дүүрэгт болсон ИТХ-ын сонгуультай холбоотой асуудлаар МАХН-аас мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт Гэр хороолол хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албадан тараасан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт

  • Багш хөгждийн ордны 405 тоотод Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 40 багшид захиалгат сургалт явагдана. Утас: 86061497

17:30 цагт

  • Цахим ирээдүйн “тонгоруу” нийгэмд яаж амьдрах вэ? сэдэвт цахим мөнгө хэрэглэгчдийг дэмжиж, хөгжүүлэх чөлөөт уулзалт, өдөрлөг UBH центрийн 13 давхарт 1306 тоотод эхэлнэ. Сургалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 86110828, 90228801, 80248897

16:00 цагт

  • Монголын уран зургийн галерейд Урлагийн гавъяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач Ц.Байдыгийн “Байды юу өгүүлэв …” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.