ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Өнөөдөр гэрийн ажил, хувийн асуудлууд гарцаагүй үргэлжилнэ. Сайн бодсон үйлдэл нь бүх асуудлыг аюулгүйгээр шийдвэрлэхэд тусална. Гэр бүлийнхэнтэйгээ бүү муудалц. Өдрийн хоёр дахь хагаст харилцаа холбоо батжиж, шинэ танилуудтай болно. Таатай зүйл тохиолдоно.

Үхэр

Эргэлзээ төрнө. Бүх талаар болгоомжтой ханд. Зорилго тавь. Итгэдэг хүмүүсийнхээ үзэл бодлыг анхааралтай сонсч, зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа гаргах хэрэгтэй. Орой гэртээ гэр бүлийнхэнтэйгээ бай. Зүүдэндээ анхаарал хандуул. Зөнтэй байж мэдэх юм.

Ихэр

Сайхан өдөр. Харилцаа тааламжтай, гэр бүлийн уур амьсгал дулаан байна. Хаа нэг тийшээ явж, амарч зугаалсан ч болно. Эрч хүчээ сэргээж, биеийн хүчний дасгал хий.

Мэлхий

Харилцаа холбоо, худалдан авалтад таатай өдөр. Романтик уулзалт хүлээж байж мэднэ. Сэтгэлийн зовнилоо арилга. Амжилтаас болж толгой эргэх ёсгүй. Хоосон зардал бүү гаргаарай.

Арслан

Шинээр сэтгэ. Хайхрамжгүй байдлаа засч, мэдрэмжтэй бай. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцож, дайсантайгаа эвлэр. Шударга бус зүйлд догшин хандана. Гэхдээ бүх зүйлд бухимдаж, стрессийн үүр болохоос сэрэмжил.

Охин

Идэвхтэй өдөр. Амралт, зугаа цэнгэлд таатай байх болно. Гэнэтийн уулзалт болж, шинэ танилуудтай болж магадгүй. Амьдрал танд дахин баяр хүргэнэ. Энэ өдрөөс эхлээд та хайрыг мэдрэх болно. Сэтгэл зүрхнийхээ дуу хоолойг сонсч, түүнийг хүлээж авч байгаарай.

Жинлүүр

Таатай өдрүүдийн нэг. Аялал төлөвлөх, хамтрагч нартайгаа харилцах, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах зэргийг хий. Хүүхдүүдтэйгээ ярилц. Төлөвлөгдсөн ажлууд нь таны нийгмийн байдлыг бэхжүүлэхэд туслах болно.

Хилэнц

Бүтээлч үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хамгийн гайхалтай цаг үе ч байж мэднэ. Таны өмнө олон боломж байна. Байгальтай ойр байх нь хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлөөс салахад тусална. Үдээс хойш сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Нум

Завгүй өдөр. Та хийх ажлаа урьдчилан төлөвлөсөн бол амжилтад хүрнэ. Сэтгэлийн тогтворгүй байдал нь санхүүгийн алдагдалд хүргэж мэднэ. Мэргэн ухааны талаар илүү их сонирхоно. Хамгийн ойрын хүмүүстээ ч бүү найд. Өөрөө бүгдийг хий, өөртөө итгэ.

Матар

Өнөөдөр та том төлөвлөгөө гаргах, шинэ бизнес эхлүүлэх зэргийг хийгээд хэрэггүй. Бизнесийн уулзалт хүссэн үр дүнг авчрахгүй. Зөрчилдөгчдийн зүгээс ирэх занганаас болгоомжил. Зээлтэй бол төлж, санхүүгийн асуудлаа шийдэхийг хичээ. Илүү сонирхолтой бай. Согтууруулах ундаа, махан бүтээгдэхүүнийг их идэж болохгүй.

Хумх

Өөрчлөлт авчрах өдөр. Зөв шийдвэр гаргахад хэн нэгэн тусална. Хувь заяаны өөдөөс зоригтой хар. Магадгүй өөрчлөлтүүд таны байр суурийг улам сайжруулна. Хуучин найз нөхөд, хамаатан садан дээрээ очоорой. Хоол хүнсэндээ анхаар.

Загас

Өнөөдөр гэр бүлийн хэлхээ холбоо, харилцан буулт, ажлын гэрээ хэлцлээр дүүрэн байна. Өдрийн эхлэл гайхалтай байвал бүхэлдээ сайхан байна. Та тааварлашгүй байна. Гэхдээ эмх цэгцгүй байж болохгүй. Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол хүчээ алдана. Эрүүл мэнддээ анхаар.

www.inder.mn