“Халхын гол 80” ойд зориулсан аялал зохион байгуулна

ОХУ-ын Буриадад Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан аялал, жуулчлалын шинэ маршрут гаргахаар болжээ. Буриадын Хабаан аймгийн захиргаанаас 1939 оны Халхын голын дайнд оролцсон нутаг нэгт дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндлэн, цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү аялал юм.

Аялал Буриадын Гусиноозерск хотоос эхлэж, манай Буйр нууранд өндөрлөнө. Нийт 3470 км зам туулах бөгөөд замдаа Сүхбаатар, Улаанбаатар, Чингис, Чойбалсан хотын музей, түүхэн дурсгалт газруудыг үзэн сонирхож, Халхын гол сумын “Ялалтын музей”-д зочилно. Мөн өнгөрсөн дайны талбарт очиж, домогт жанжин Георгий Жуковын командын байр, 80 жилийн өмнөх зэр зэвсэг, машин техникийг сонирхох боломжтой.