Вагнер Ази Монгол Улс дахь дилерийн эрхээ худалдах саналд гарын үсэг зурлаа

АНУ-ын Колорадо мужид бүртгэлтэй Вагнер Интернэшнл Лимитэд Тоног төхөөрөмж нь Монгол Улс дахь дилерийн эрхийг Катерпилларын өөр дилерт худалдах санал бүхий, заавал хэрэгжүүлэх нөхцөлгүй албан бичигт гарын үсэг зурснаа өчигдөр /2019.04.15/ мэдэгдлээ.

Ингэснээр Вагнер Ази Групп Лимитэдийн болон Монгол Улс дахь компанийн 100% болох бүх хувьцааг худалдан шилжүүлэхээр болж байна. Дээрх арилжаа нь худалдан авагчийн нөхцөл байдлын урьдчилсан үнэлгээ болон үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөс мөн хамаарна. Тэдний зүгээс худалдааны гэрээ зурагдвал 2019 оны сүүлийн улиралд багтаан хувьцааг шилжүүлж, гэрээний хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа аж.

Вагнерын үүсгэн байгуулагч Брюс Вагнер “Бизнесийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахын төлөө, шилжилтийн үед харилцагч нарт үйлчилгээг зохих түвшинд хүргэх талаар Оролцогч бүх талууд Бид чармайж ажиллана. Вагнер Интернэшнл Лимитэд болон түүний хараат, охин компаниуд, Вагнерийн гэр бүл хувьцаа эзэмшигчид Монголд 23 гаруй жилийн турш бизнес эрхэлж ирсэн. Монгол Улс дахь бизнесээ зарах шийдвэр гаргахад бид нарын хувьд тодорхой хэмжээнд хүнд байсан. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд бид ажилтнуудтай, харилцагч нартай болон худалдан авагч нартай хамтран ажиллаж ирсэнд чин сэтгэлээсээ талархаж ирсэн. Бизнесийг зарах болсон бид нарын шийдвэр нь гагцхүү АНУ дахь бизнесийн үйл ажиллагаанд хүчин чармайлтаа бүрэн гарган төвлөрч, хойч үедээ шилжүүлэхэд оршиж байгаа юм” хэмээлээ.