БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧЛАГААР                                                   “ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨСЛИЙН УДИРДАМЖ

НЭГ. ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ.

ХОЁР. ТӨСЛИЙН  ЗОРИЛТ:

Ажлын байрны хомсдолтой үед өрх гэрээр бичил бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Эрдэнэт хотын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхол бүхий эмэгтэйчүүд, гэртээ суугаа эхчүүдийг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, ажлын байраар хангах.

ГУРАВ. ТӨСЛИЙН ХУГАЦАА:

2019.04.15 – 2019.05.30

ТӨСЛИЙН  I ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ: 2019.04.15-

Төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө, мэдээлэл олгох уулзалтанд хамруулахТөслийн материал хүлээн авахТөсөлтэй танилцах

ТӨСЛИЙН  II ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Шилдэг 20 төслийг шалгаруулахШалгарсан төслүүдийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийхШилдэг 10 төсөлд санхүүжилт олгох

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ

Орхон аймгийн харьяат байхБизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүдХөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдӨрх толгойлсон болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдГарааны бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүдГэр хорооллын багт оршин суудаг бол давуу тал болно.

ТАВ. ТӨСӨЛД ХАМРАГДАХ ШААРДЛАГА

Төслийн санаа нь орон нутгийн ард, иргэдийн хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн бүх төрлийн шинэлэг санаа байхТөсөл нь бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, бизнесийн цар хүрээ, судалгаа шинжилгээ, хэрэгжүүлэх хугацааны (богино, дунд, урт) календарчилсан төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний стандарт бүтэц, бүрэлдэхүүнийг тусгасан бүтээгдэхүүний загвар гаргасан байхТөслийн уралдаанаар дамжуулан бизнесээ өргөжүүлэх хүсэл, чармайлттай, бүтээлч байхШийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдээлэлтэй байхШинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх

ЗУРГАА. Төсөл боловсруулахад тавигдах техникийн шаардлага:

MS Word болон PDF file-аар байх шаардлагатайҮсгийн фонт “Arial” Үсгийн хэмжээ “12”Мөр хоорондын зай “1.5”Margin “Normal”Хуудасны тоо: 10-20 хуудас

ЗУРГАА. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ                                  “СОЛОСЭЙФ” ХХК                                                                                www.baterdene.mnсайт

ДОЛОО. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Хоёр үе шаттайгаар явагдана.Эхний сонгон шалгаруулалтанд нийт оролцогчдийн 50 хувийг шалгаруулна.Хоёр дахь сонгон шалгаруулалтанд эхний шатанд шалгарсан шилдэг 20 төслийг турших, нэмэлт хөгжүүлэлт хийсний дараах шилдэг 10 төсөлд санхүүлжилт олгоно.Эхний сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 сарын 25 өдөрХоёрдугаар сонгон шалгаруулалтыг 2019 оны 05 сарын 30 өдөр хийнэ.

Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг www.baterdene.mn сайтаар авна.                                           Төслийг цахим хэлбэрээр erdenetinstitute@gmail.com  гэсэн цахим хаягаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны дотор ирүүлсэн байна.

Оролцогч нь  өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.

Төслийг шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй төслийг шалгаруулалтанд  оруулахгүй болно.

Шалгаруулалтанд ирүүлсэн шилдэг 10 төслийг хэвлэл мэдээллээр сурталчилж, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ.

НАЙМ. ШАГНАЛЫН САН

Эхний шатны сонгон шалгаруултанд тэнцсэн 50 төсөлд “СОЛОСЕЙФ” ХХК-ний гарын бэлэгтэй.

Шилдэг 10 төсөлд тус бүр  төслөө амжилттай хэрэгжүүлэх “1,000,000” төгрөгийн шагнал, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчидтай холбох болон бусад дэмжлэг үзүүлнэ.

Холбоо барих:  91929112, 99075321