Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн лагд унаж амиа алдлаа

СХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 15:45 цагийн үед дөрвөн хүн нас барлаа гэх мэдээлэл ирсэний дагуу хэргийн газар үзлэг хийгдэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр хүн лаг руу унаж, харин хоёр хүн хүн аврах гэж араас нь орсон боловч дөрвүүлээ харамсалтайгаар нас барсан байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авдаг байна.

WWW.INDER.MN