А.Дэлгэрцэцэг “Mrs World”-ын шилдэг зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарлаа

Дэлхийн үзэсгэлэнт ээжүүдийн дунд явагддаг “Mrs World” тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 04-ний өдрүүдэд болж өндөрлөв. Монголын цагаар өнөөдөр /2019.05.05/ шилдгүүд тодорлоо.

Тус тэмцээнд монгол ээжүүдийн төлөөлөл, мисс А.Дэлгэрцэцэг 41 орны гоо ээжээс шалгарч, шилдэг зургаад үлдээд байна. Тэрбээр “Mrs Mongolia” Улсын анхдугаар уралдааны “Алтан эрдэнэ”-ийн шагналын эзэн бөгөөд дөрвөн хүүхдийн ээж, “Алдарт эх” юм. Дэлхийн тайзан дээр Монгол улсаа төлөөлөн оюун ухаан, гоо сайхан, эх хүний эрхэм нандин чанарыг илтгэн Алдарт эхийн одонгоороо гангарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарсан А.Дэлгэрцэцэгтээ цаашдын санасан хүссэн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, өнөр гэр бүлд нь алив сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

“Mrs. World 2019” 

1. Вьетнам
2. Өмнөд Африк
3. Малайз
4. Америк
5. Монгол
6. Украин